Print logo

Ажлын уулзалт
Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн албаны хүмүүстэй уулзлаа

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Феликс Гленк өнөөдөр (2022.04.22) Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссоор зочилж (ХЭҮК) зарим албаны хүмүүстэй уулзлаа.

Хамтран хэрэгжүүлэх зарим үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны талаар тэрээр ХЭҮК-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гишүүн Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид, Олон улсын гэрээ, эрх зүйн, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах болон Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нартай санал, мэдээлэл солилцлоо.

Уулзалтын үеэр Ноён Феликс Гленк хүний эрх нь бүхий л төрлийн хууль хэрэглээний үндэс байх учиртайг онцлон дурдаад энэ жил ХЭҮК-с хүний эрхийн чиглэлээр зохиогдох зарим арга хэмжээг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.