Print logo

АЙЛЧЛАЛ

Монголын хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны төлөөлөгчид ХБНГУ-ын БАВАРИ мужийн Мюнхен хотод хуульчийн хоёрдугаар улсын шалгалтын талаар энэ оны 6 дугаар сарын 12-ноос 19-ны хооронд туршлага судлах айлчлал хийлээ.

Тус уулзалтаар төлөөлөгчид ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхен хотын хууль зүйн яамны  төлөөлөгчидтэй дараах сэдвийн хүрээнд туршлага солилцлоо.

Үүнд:

  • Шалгалтын танхимтай танилцаж, шалгалтыг зохион байгуулах үеийн асуудал болон СПР сургалт, шалгалтын талаар
  • Иргэний эрх зүйн чиглэлээр шүүх дээр дадлага хийх тухай
  • “Бавари мужийн хуульчийн улсын хоёрдугаар шалгалт“
  • Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаарх асуулт, хариулт
  • “Цахим шалгалтын тухай”
  • “Baylern” дижитал сургалтын платформын тухай
  • Шалгалттай холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд хандах асуудлыг хэрхэн зохицуулж буй талаар

 

Мөн айлчлалын үеэр Монголын хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны төлөөлөгчид Ханнс Зайделийн сангийн Мюнхен дэх төвтэй очиж уулзсан билээ.

 

Зургийн цомог