Print logo

Уулзалт
Сангийн тэтгэлэг авагчид зочилж ирлээ

Ханнс-Зайделийн сан ХБНГУ-д суралцаж буй монгол, герман залуусыг дэмжиж сургалтын тэтгэлэг олгодог билээ. Тус сангийн тэтгэлэгээр суралцаж буй герман оюутан залуус манай Төлөөлөгчийн газраар зочилж Монгол дахь сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Гар бөмбөгийн VC Gotha багийн тамирчид Бианка Вернер, Роберт Вернер нар хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд зохиогдож буй гарбөмбөгийн нөхөрсөг тоглолтод оролцохоор багийн нөхөдтэйгээ Улаанбаатарт хүрэлцэн ирээд байна.

Төлөөлөгчийн газрын хамт олон тэднийг найрсгаар хүлээн авч уулзлаа.