Print logo

Мэргэшүүлэх сургалт
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх алба хаагчдын сургалт боллоо

Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд болсон уг сургалтыг Экологийн цагдаагийн алба, Ханнс-Зайделийн сан, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг /ZSL/ хамтран зохион байгуулав. Уг сургалтад төв болон орон нутгийн экологийн асуудал эрхэлсэн 200 орчим алба хаагчид хамрагдлаа.

Сургалтыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш нар удирдан явуулав.

 

Сургалтын үеэр оролцогчид дараах сэдвүүдийн хүрээнд мэдлэгээ гүнзгийрүүллээ. Үүнд: 

  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалгах аргачлал, нотлох ажиллагаа,
  • Цахим эргүүл программыг ашиглах, урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгох,
  • Генетик нөөц түүнтэй холбоотой мэдлэг,
  • Экологийн шинжилгээгээр шийдвэрлэх болон тулгамдаж буй зарим асуудал,
  • Хууль бус ашиглалт, худалдаанд түгээмэл өртөж буй ургамал
  • Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийг шалгах аргачлал
  • Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шалгах аргачлал
  • Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг шалгах аргачлал
  • Эд мөрийн баримт хадгалах, хамгаалах ажиллагаанд анхаарах асуудал
  • Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал
  • Сахилга ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагдахад нөлөөлж буй хүчин зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх нь
  • Хувь хүний хөгжил, харилцаа

Сургалтын хоёр дахь өдөр орон нутгийн алба хаагчдын дунд ур чадварын тэмцээн зохион байгуулав.

Ханнс-Зайделийн сан нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн алба хаагчдыг чадавхжуулах давтан сургалтын хөтөлбөрийг ДХИС-тай хамтран боловсруулж байгаа бөгөөд 2023 онд хөтөлбөрийн дагуу сургалтуудыг орж эхэлнэ.

Зургийн цомог (Доорхи зураг дээр дарж үзнэ үү)