Print logo

Төлөвлөгөөт сургалт
Захиргааны эрх зүйн тодорхой сэдвээр сургалт боллоо

Монгол Улсын захиргааны хэргийн шүүгчдэд зориулсан сургалт 4 үндсэн сэдвээр зохион байгууагдав. Уг сургалтын үеэр “Захиргааны гэрээ”, “Захиргааны эрх зүй дэх хууль хэрэглээ”, “Татварын зарим маргааны хэргийн харьяалал”, “Татвар, санхүүгийн тайлагналын арга зүй” гэсэн 4 үндсэн сэдвийг хөндлөө.

Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан энэхүү хоёр өдрийн (11 сарын 17-18) 2 багц цагийн сургалтад захиргааны хэргийн нийт шүүгч оролцлоо. Сургалтыг МУИС-ийн судлаачид, УДШ-ийн туршлагатай шүүгч нар удирдан явуулав.